ŷ

Номын хорхойтон клуб discussion

note: This topic has been closed to new comments.
19 views
Ном сонголт > 2021.03.15-с эхлэх номоо сонгоцгооё

Comments Showing 1-7 of 7 (7 new)    post a comment »
dateUp arrow    newest »

message 1: by Nyamka, ? (new)

Nyamka Ganni (ganni) | 121 comments Mod
Сайн байцгаана уу?
Эрхэм номын хорхойтнууд минь ээ 🤗

Хамтдаа унших дараагийн номоо сонгоцгооё оо.

2021.03.15-с уншиж эхлэхээр байгаа тул санал асуулга өнөөдрөөс эхлээд 3 сарын 10 хүртэл үргэлжлэхээр юу ч гэсэн тохируулаад тавьчихлаа.
Энэ хугацаанд саналаа хураагаад номоо тогтчихвол 5 хоног номоо бэлтгэх хугацаа үлдэж байна. Хэрэв сонгогдсон ном маань бэлтгэх хугацаа их орно гэвэл мэдээж уншиж эхлэх хугацаагаа ярилцаж байгаад тохируулъя :)

☑️ 👉👉👉Санал асуулга энд үүсгэсэн байгаа.

Уншмаар байгаа ч ганцаараа нэг л явж өгөхгүй байгаа эсвэл заавал хүмүүстэй хуваалцмаар байгаа тийм гоё ном байгаа бол санал болгоорой.

Мөн бусад гишүүдэд яагаад энэ номын унших хэрэгтэй талаар ятгах хэрэгтэй гэж үзвэл мэдээж бас нээлттэй шүү ;) Рекламдаад байгаарай. Энэ thread дотор эсвэл санал асуулга дээр comment аль нь ч байсан болно.


message 2: by Nyamka, ? (new)

Nyamka Ganni (ganni) | 121 comments Mod
Би нь эхний ээлжинд 2 ном санал болгож байна аа.


1. The Sixth Extinction: An Unnatural History
Уншихаар төлөвлөөд удсан боловч эхлүүлээд цаашаа явахгүй байгаа энэ номоо хамтдаа уншвал гоё байна аа.

Байгаль орчинд хүн төрөлхтний үзүүлж байгаа нөлөөллийн талаар нухацтай бодогдуулж энэ талаар эрдэмтдийн илрүүлсэн судалгаа баримт зэрэгтэй танилцуулах байх гэсэн өндөр найдлагатай байгаа ном.

2. The Psychology of Money
Би бээр 2021 ондоо хувийн санхүү, хөрөнгө оруулалтын талаарх мэдлэгээ дээшлүүлэх зорилго тавиад хэд хэдэн ном сонгож аваад эхнээс нь уншаад явж байгаа юм.

Энэ номыг харин саяхан хэд хэдэн танилууд санал болгоод уншиж үзэхэд маш их таалагдлаа.

Сайн тал нь яг л гарчиг шигээ мөнгө санхүүтэй хүний сэтгэл зүйг холбож өгөөд маш энгийнээр нягт тайлбарлаж өгсөн нь ихэд таалагдсан. Нэмээд номын хэмжээ бүр яг нэг гоё оо. Маш цомхон яг л хэрэгтэй мэдээллүүдийг л агуулсан тул дороо уншигддаг юм байна.

Орчин цагийн ухаалаг, минималист хөрөнгө оруулагчдад заавал санал болгох ном байна :D


message 3: by Undrakh (new)

Undrakh | 48 comments Mod
Бүгдээрээ сайн уу 🖐 Poll дээрээ санал авах хугацаа маргааш дуусч байгаа юм байна шүү. Одоогоор Sixth Extinction 2 саналтай явж байна. Hope Jahren гээд зохиолчийн The Story of More гээд ном эхлээд явж байна, бас байгаль цаг уурын өөрчлөлт, over population, дэлхийн ирээдүйн тухай. Sixth Extinction-ыг уншихаар сонгогдвол адилхан сэдвийн 2 ном дуусаад ярих юм их гарахнээ


message 4: by Nyamka, ? (new)

Nyamka Ganni (ganni) | 121 comments Mod
Undrakh wrote: "Бүгдээрээ сайн уу 🖐 Poll дээрээ санал авах хугацаа маргааш дуусч байгаа юм байна шүү. Одоогоор Sixth Extinction 2 саналтай явж байна. Hope Jahren гээд зохиолчийн The Story of More гээд ном эхлээд я..."

Hi all,
The Sixth Extinction сонгогдсон байна аа.

Хугацаагаа яаж тохируулсан нь дээр вэ?

Эхний ээлжинд
____________________
Start date: March 29, 2021
Finish date: April 18, 2021
____________________
ингээд тохируулчихлаа. Эхлэх хугацаагаа жаахан наашлуулсан ч зүгээр юм уу?

Ярих юм нээрээ ихтэй ном болох нь шүү.

🤗📖😘


message 5: by Aligermaa (new)

Aligermaa | 76 comments Mod
Yey, гоё ном сонгогдлоо.

Хүмүүс номоо олох нэг долоо хоногийн хугацаа байсан нь дээр байх аа. Тэгэхээр ирэх даваа гарагт эхэлдгээрээ эхэлье. Тэр болтол одоо эхлүүлсэн байгаа номнуудаа дуусгаадахъя.

Санал болгосон хугацаа бол яг сайхан таалагдаж байна.


message 6: by Saikhnaa (new)

Saikhnaa Ch (saixan) | 4 comments Mod
I never expected to enjoy the read about toad or frog. Lovely writing - finished first chapter 😀


message 7: by Nyamka, ? (new)

Nyamka Ganni (ganni) | 121 comments Mod
Saikhnaa wrote: "I never expected to enjoy the read about toad or frog. Lovely writing - finished first chapter 😀"

Яг яг.
Бөөн бөөн fact, theory-нуудаар бөмбөгдүүлж байгаа ч гэсэн сонирхолтой байна аа :))


back to top
This topic has been frozen by the moderator. No new comments can be posted.