ŷ

Номын хорхойтон клуб discussion

note: This topic has been closed to new comments.
17 views
Ном сонголт > 2023.10 сард унших номоо сонгоцгооё

Comments Showing 1-8 of 8 (8 new)    post a comment »
dateUp arrow    newest »

message 1: by Aligermaa (new)

Aligermaa | 76 comments Mod
Сайн байцгаана уу, номын хорхойтнуудаа.

Удаан уулзсангүй ээ. Гоё ном их уншсан биз дээ?

Удаан зогсонги байсан группээ сэрээж, ирэх сард унших номоо сонгоцгооё.

Сая Үй Хуа ирээд явсантай холбоотойгоор уншаагүй байсан хэдэн ном барьж авлаа. Ахан дүүс нь урт боловч их сонирхолтой юм. Цусаа худалдсан нь бас их мөлжүүртэй гэж сонссон. Киног нь Солонгосчууд хийснийг саяхан бас олж мэдэв. Тэгээд цуг уншаад, киног нь үзчихээд та хэдтэй ярилцвал гоё байх даа гэж бодогдов.

Та хэдэд маань бас санаж яваа ном байвал хуваалцаарай. Тэгээд ойрын хэдэн өдөртөө номоо сонгоод 10 сараас уншлагаа эхлэе.


message 2: by Nyamka, ? (new)

Nyamka Ganni (ganni) | 121 comments Mod
Aligermaa wrote: "Сайн байцгаана уу, номын хорхойтнуудаа.
Удаан уулзсангүй ээ. Гоё ном их уншсан биз дээ?
Удаан зогсонги байсан группээ сэрээж, ирэх сард унших номоо сонгоцгооё...."


За сайн сууцгааж байна уу даа. Хэхэ тэгье тэгье.
Дэмжиж байна аа. Эргээд хамтаад уншицгаая :))

Ойрд сайхан уран зохиолын ном шимтэн уншмаар л байна шүү.

Ингэхэд Үй Хуа-н номнууд хэт зовлон зүдгүүр гардаг уу? Би хувьдаа хэт зовдог номнуудыг уншаад дагаад хямраад байдаг талдаа :D. Энэ тал дээр гайгүй бол таалагдаж байна аа.
Киноных нь талаар бас хайж үзнэ ээ. Энэ талаар ер сонсоогүй байсан.

Миний санал болгох ном The Secret History байна. Хэдэн ч удаан эхлүүлээд орхисон юм бүү мэд. Хэхэ хамтдаа уншвал дуусгах юм шиг санагдаад.

Бас нэмээд The Three-Body Problem байна. Удахгүй бас кино нь гарлаа. Уншихаар бас эхлүүлээд л явдаггүй шүү.


message 3: by Aligermaa (last edited Sep 28, 2023 06:58PM) (new)

Aligermaa | 76 comments Mod
Nyamka wrote: "Aligermaa wrote: "Сайн байцгаана уу, номын хорхойтнуудаа.
Удаан уулзсангүй ээ. Гоё ном их уншсан биз дээ?
Удаан зогсонги байсан группээ сэрээж, ирэх сард унших номоо сонгоцгооё...."

За сайн сууцга..."


Манай Нямка нилээн зузаан номнууд сонгон авсан байна шүү хэхэ. Secret History-г бас хэд хэдэн удаа сонирхож байсан юм байна. Яагаад ч юм Goldfinch шиг байх юм шиг санагдаад, эхлүүлээгүй, Goldfinch бас л хүнд шүүдээ. Гэхдээ цуг уншина гэвэл зориглоод уншина аа.

Three body problem эхний номыг нь уншаад 2 дахийг нь таллаад орхисон байгаа. Кино эхлэхээс өмнө дахин нэг сэргээе гэсэн бодол байгаа шүү. Энэ дээр бол асуудалгүй дэмжинэ ээ.

Үй Хуа-н Амьдрахуй нь л нилээн зовоодог ном, гэхдээ зовж зовчихоод номоос үлддэг зүйл нь итгэл найдварын мэдрэмж. Одоо уншиж байгаа Ахан дүүс нь зовлон байгаа боловч, хөгжилтэй сатир ихтэй учраас сонирхолтой санагдаж байгаа.
Цусаа худалдсан нь бас иймэрхүү болов уу гэж найдаж байгаа. Кинон дээр нь Ha Jung woo тоглодог, трэйлэр нь боломжийн санагдсан.


message 4: by Undrakh (new)

Undrakh | 48 comments Mod
Aligermaa wrote: "Сайн байцгаана уу, номын хорхойтнуудаа.

Удаан уулзсангүй ээ. Гоё ном их уншсан биз дээ?

Удаан зогсонги байсан группээ сэрээж, ирэх сард унших номоо сонгоцгооё.

Сая Үй Хуа ирээд явсантай холбоото..."


Сайн сууж байлаа, та хоёр маань сайн биз дээ хэхэ. Он гарснаас хойш нилэээн завгүй тэгээд сүүлийн сар audible-аар амралтын өдрүүдэд Pandora's Lab-г сонсож дуусгалаа.

Үй Хуа сая ирсэн уулзалтанд нь очиж чадсан уу? Би Амьдрахуй-г нь л уншсан юм байна, номын үйл явдал гэхээсээ илүү Хятад уран зохиол бага уншсан учраас хүмүүсийнх нь сэтгэл хөдлөл, юмыг хүлээж авч байгаа нь өөр санагдаж үлдсэн байна. Хүнд зүйл тохиолдохоор тэмцэх биш тохиолдох л байсан шиг хүлээж аваад цаашаа үргэлжлүүлдэг нь гунигтай бас хүндэлмээр байсан.

Three body problem-д саналаа өглөө, audible дээр оноо нь сайн юм байна:D 13 цаг гэнээ бас, унтахаасаа өмнө сонсоход яг 10 сарын сүүлээр дуусах байх.

Donna Tartt-н The Goldfinch надад уг нь найз маань унш гээд бүр тасархай гээд магтаад өгсөн, манай тавиур дээр 3 жил болж байна уу даа одоо, эхлээд л ерөөсөө явж өгөхгүй байгаа.


message 5: by Aligermaa (new)

Aligermaa | 76 comments Mod
Undrakh wrote: "Aligermaa wrote: "Сайн байцгаана уу, номын хорхойтнуудаа.

Удаан уулзсангүй ээ. Гоё ном их уншсан биз дээ?

Удаан зогсонги байсан группээ сэрээж, ирэх сард унших номоо сонгоцгооё.

Сая Үй Хуа ирээд..."


Үй Хуа ирэхэд нь уулзаад, зураг хөрөг татуулаад амжсан. Англиар ярьдаг гэж бодоод баахан ярих сэдэв, сэтгэгдэл толгойндоо бодчихсон, ёстой бараг л найзууд болно гэж бодсон чинь тэрээр Хятадаар л ярьдаг байж таараад мэддэг 5 хятад үгээ л эвлүүлж хэлэх шив дээ хэхэ.


За тэгэхээр Three-Body Problem Series Collection - the Dark Forest, Death's End сонгогдлоо. Эхний ээлжид "Гурван биет" буюу эхний номыг нь уншъя. Тэгээд цааш сонирхолтой бол үргэлжлүүлээд дараагийн 2 номыг нь хамт уншицгаая. Монгол хэл дээр бас орчуулагдан гарсан болохоор харьцуулж ярилцаж бас болох юм.

Номоо 10/7 хагассайн өдөр эхлэхээр тооцоод 10/29-нд хэлэлцүүлэгээ хийвэл та хэдэд маань болохоор байна уу?
Тэрнээс өмнө одоо эхлүүлсэн байгаа номуудаа уншиж дуусгах санаа байна.
Санал байвал хэлээрэй :)


message 6: by Read_by_boo (new)

Read_by_boo | 5 comments Сайн уу. Надад бол болж байна. Энэ удаад нэг хэлэлцүүлэгт нь орох сэдэл төрөв хаха


message 7: by Aligermaa (new)

Aligermaa | 76 comments Mod
Bota wrote: "Сайн уу. Надад бол болж байна. Энэ удаад нэг хэлэлцүүлэгт нь орох сэдэл төрөв хаха"

Тэгээрэй, олуулаа бол илүү сонирхолтой.


message 8: by Nyamka, ? (new)

Nyamka Ganni (ganni) | 121 comments Mod
Hi Hi,

Бүгдээрээ сайн сууж байсан уу даа,

За тэгье. Надад бас болж байна аа. Супер завгүй хэдэн өдөр байж таарлаа.
Одоо номоо хурдхан олж аваад эхлүүлнэ ээ. Таалагдвал бас үргэлжлүүлээд дараагийн номнуудыг нь ч уншъя :)))
Бас кино нь эхлэхээр бас сэтгэгдлээ ярилцвал гоё юм.

@Ali
Aligermaa wrote: "Үй Хуа ирэхэд нь уулзаад, зураг хөрөг татуулаад амжсан. Англиар ярьдаг гэж бодоод баахан ярих сэдэв, сэтгэгдэл толгойндоо бодчихсон, ёстой бараг л найзууд болно гэж бодсон чинь тэрээр Хятадаар л ярьдаг байж таараад мэддэг 5 хятад үгээ л эвлүүлж хэлэх шив дээ хэхэ..."

Хэхэ. Гэхдээ л гоё юм аа. Хэлэлцүүлгийн дараа ч юм уу цаг гарвал ярьж өгөөрэй :)




Ундрах
Undrakh wrote: "...Он гарснаас хойш нилэээн завгүй тэгээд сүүлийн сар audible-аар амралтын өдрүүдэд Pandora's Lab-г сонсож дуусгалаа...."

Pandora's Lab бас хөөрхөн шүү. Би үе үе дахин сонсох дуртай.
Миний дуртай бүлэг "Nitrogen". Bread from the Air гээд л хэхэ.
Бас DDT-н бүлэг таалагдсан. Rachel Carson-ы Silent Spring-г уншаагүй байсныг ч хэлэх үү. Бас л юм бодогдуулсан хэсэг ихтэй байсан шүү.
Аль аль бүлэг нь таалагдсан бэ?



Bota wrote: "Сайн уу. Надад бол болж байна. Энэ удаад нэг хэлэлцүүлэгт нь орох сэдэл төрөв хаха"

Hi hi,
тэгье хамт ярилцъя. Олуулаа бол нээрээ гоё сонирхолтой


back to top
This topic has been frozen by the moderator. No new comments can be posted.