ŷ

Номын хорхойтон клуб discussion

9 views
Ном сонголт > 2025 оны эхний номоо сонгоцгооё

Comments Showing 1-9 of 9 (9 new)    post a comment »
dateUp arrow    newest »

message 1: by Aligermaa (new)

Aligermaa | 76 comments Mod
Та бүхэнд шинэ оны мэнд хүргэе ээ. Удаан уулзсангүй шүү.
Ойрл ямар ном уншаад байна даа? Хэдүүлээ группдээ жоохон хөдөлгөөн оруулж дараагийн хамт уншиж ярилцах номоо сонговол ямар вэ?

Нонфикшн, уран зохиол аль нь байвал зүгээр байна? Саналаа бичээрэй.


message 2: by Nyamka, ? (last edited Feb 04, 2025 12:17PM) (new)

Nyamka Ganni (ganni) | 121 comments Mod
Хэй хэй, Шинэ оны мэнд хүргэе ээ 👋

Тэгье ээ. Хамтдаа гоё ном уншъя аа. Ярилцмаар сонирхолтой сэдэвтэй ямар ч ном болж байна шүү. Миний хувьд баримтат, уран зохиол хоёулаа гоё байна.

Bill Gates-н шинэхэн намтар ном нь өнөөдөрхөн гарсан байна.

Source Code My Beginnings by Bill Gates Source Code: My Beginnings


Мөн одоогийн улс төрийн байдалтай холбоотой On Tyranny: Twenty Lessons from the Twentieth Century ярилцахад сонирхолтой байж магадгүй. Монголд орчуулагдсан байх шиг байна лээ.
✌️

Саналуудаа цуглуулж байгаад уншъя :))))


message 3: by Dorjnyam (new)

Dorjnyam Bayarkhuu (bdorjnyam) | 9 comments Mod
Бүгдээрээ сайн уу? Та хэдийгээ их саналаа. кккк. Миний хувьд ямар ч ном байж болно оо.

Ойрд сонирхож байгаа зохиолч гэвэл Carmen Maria Machado байна. Саяхан эгчдээ In the Dream House номыг нь захисан, ирэхээр нь унших гээд л хүлээгээд байна.

Намтар уншиж болж байна, гоё уран зохиол уншиж болж байна, ер нь юу ч уншсан яах вээ, кккк


message 4: by Aligermaa (last edited Feb 05, 2025 04:08AM) (new)

Aligermaa | 76 comments Mod
За Билл Гэйтс ахын шинэ номыг унших гээд номын санд захиалга өгчихсөн л байгаа. Жоохон хүлээгдэх болов уу л гэж бодоод байна. On Tyranny байсан ч болно. Хуудас цөөхөн юм байна. кк

Энэ In the Dreamhouse бас сонирхолтой л харагдаж байна. Ямар нэг номыг нь уншиж үзэж бол байгаагүй, гэхдээ сэдэв нь их чухал сонин юм.

Миний санал болгох 2 ном. Та 2 уншчихсан байж магадгүй.
A Little Life and Revenge of the Tipping Point: Overstories, Superspreaders, and the Rise of Social Engineering

Little life унших гэж арай л удаан дуншиж байна. Яг хүмүүс цуг уншина гэвэл барьж авах гээд л хэхэ.
Malcolm Gladwell бол ярих хэрэг байхгүй байлгүй. Сонирхолтой сэдвийг өөр өнцгөөс тайлбарладаг нь хүмүүсийн дунд ярих сэдэв их гаргаж өгдөг санагддаг.


message 5: by Nyamka, ? (new)

Nyamka Ganni (ganni) | 121 comments Mod
Dorjnyam wrote: "Бүгдээрээ сайн уу? Та хэдийгээ их саналаа. кккк. Миний хувьд ямар ч ном байж болно оо.

Ойрд сонирхож байгаа зохиолч гэвэл Carmen Maria Machado байна. Саяхан эгчдээ ..."


Хай хай 👋

Энэ In the Dream House бас сонирхолтой харагдаж байна шүү. Хэт аймшгийн биш бол бүр найс.

Aligermaa wrote: "За Билл Гэйтс ахын шинэ номыг унших гээд номын санд захиалга өгчихсөн л байгаа. Жоохон хүлээгдэх болов уу л гэж бодоод бай..."

Нээрээ тийм шүү. Revenge of the Tipping Point ярилцахад яг гоё олон сэдвүүд хөндөж болохоор.

Баахан гоё гоё номнууд байх чинь ээ 💭 аль нь ч сонгогдсон гоё байна даа.


message 6: by Aligermaa (new)

Aligermaa | 76 comments Mod
За нөхөдөө, Revenge of the Tipping Point: Overstories, Superspreaders, and the Rise of Social Engineering ном хамгийн их санал авснаар сонгогдлоо. Бусад номууд ч бас санал авсаан авсан. За тэгвэл номоо бэлдээд уншиж дуусгах хугацааг 3 долоо хоног гэж тооцоод, хэлэлцүүлэг 3 сарын 9-нд гэвэл яаж байна? Цагаан сар таарж байгаа учраас flexible байж болно шүү. Саналаа хэлээрэй, манайхан.


message 7: by Nyamka, ? (new)

Nyamka Ganni (ganni) | 121 comments Mod
За одоо уншаад байж дээ. Бас л ойрхон саналаар шалгарч шүү 😊

Хугацаа бол надад болж байна шүү. Наашаа цаашаа ч болно.

Happy reading 📖


message 8: by Aligermaa (new)

Aligermaa | 76 comments Mod
Сар шинэдээ сайхан шинэлсэн үү?
Манайхан өнөөдөр яахаар бна? Би нь бол номоо уншаад дууссан. Гэхдээ цагаан сарын золголтын нөхцөл байдлыг харахад их л завгүй өнгөрсөн болохоор манай хэд амжаагүй бол хойшлуулж болно шүү.
3 сарын 23 байвал бас болж байна.
Эсвэл өнөөдөр хэвээрээ гэвэл хуучнаараа 17.30 үед бас ок шүү.


message 9: by Nyamka, ? (new)

Nyamka Ganni (ganni) | 121 comments Mod
Aligermaa wrote: "Сар шинэдээ сайхан шинэлсэн үү?
Манайхан өнөөдөр яахаар бна? Би нь бол номоо уншаад дууссан. Гэхдээ цагаан сарын золголтын нөхцөл байдлыг харахад их л завгүй өнгөрсөн болохоор манай хэд амжаагүй б..."


Хэй 3 сарын 23 нд болж байна шүү. Чимээгүй болохоор нь бүгд амжаагүй байхдаа гэж бодоод л сууж байлаа. Өнөөдөр өнгөрлөө шүү.


back to top